Цуврал лекц бясалгал:
№1.С ансрын далд хууль болох үйлийн үрийн хуулийг зөрчсөнөөс үүссэн гараг, Дэлхий, нийгмийн хямрал: “ Үйлийн үр нь усны ширхэгээс нарийн учраас харагдахгүй
Урд хийсэн үйлийн үрийг ухаж авах боломжгүй
Үүрээд явбал даахгүй,Үр хойч, ач гучруу улам хүч авч дамжина.
Гарцаагүй боловсорсон үйлийн үрийг үрж арилгах жамтай. “
Монголын хаадын гүн ухаанаас ...
№2.Хүн төрлөхтний Үйлийн үрийн боловсролтоор
Дэлхий ертөнцөд аюул тулгарсан
Таван цөвийн цагийг гэтлэхүй “Нүгэл хилэнцийг ямраар үйлдвээс
Ач үр нь тэр мэт дагамуй.”
№3.Хүн орчлонт ертөнцийн эргэх хүйн холбоо: “ Тэнгэр хурмастыг Сансар эрхэстэй нь
Эх дэлхийг газар устай нь
Шүтэж дээдлэн тахиж бай
Бурхан тэнгэр мэлмийгээрээ тольдож
Уулс овоод нь сонороороо мялааж
Хувилгаан шидээрээ илтэд тунгаана”
“ Хутагт багш”
№4.Хумхын эрин ба сэргэн мандалт: “Гэгээрсэн нийхмийг, Гараг дээр цогцлоох
Харанхуйн эрхшээлээс хүмүүн төрлөхтнийг чөлөөлөхөд
Шамбалын дайчид болон тулалдах ерөөл тавьсан
Буурал дээдэс минь адислаарай .”
Хутагт багш “Алтан маанийн хөгжөөл”-өөс
№5.Рид хувилгаан –Язгуур удам : “Угаа алдвал тэнэг хүн төрүүлнэ,
Удмаа алдвал муу хүн төрүүлнэ.
” Мэргэдийн сургаалиас...”
№6. Буддын гүн ухааны мөн чанар, Монголд дэлгэрсэн нь :
“Буддын гүн ухааны ариун мэдлэгийн цогц,
Түүний амьд уламжлал нь Монгол түмний зүрхэнд
Сүр сүлд золбоо хийморь болж байдаг нь
Үндэсний бахархал төдийгүй
Дэлхий дахины амар амгалангийн үнэт их булаг юм. “
№7. Монголчууд сэтгэлээрээ цатгалан амьдардаг,хоол бол туслах хэрэгцээ :
“ Ухааны тул хоол байдгаас бус
Хоолны тулд ухаан байдаггүй
Өнөөдөр хэдий хоол залгинав
Маргааш хоол таныг төдий чинээ залгих болно. “
Мацагаар биеэ цэвэршүүлэхтүн. Мацаг бол бие махбодийг цэвэршүүлэх ,эрүүлжүүлэх, залуужуулах цорын ганц зам мөн яагаад гэвэл тэр бол байгалийн зам .Та эрүүлээр сэтгэж амьдарсан шиг амьдрахыг хүсч байгаа бол үүнийг хий .
№8. Их монголын хөгжөөл маанийн сургаал бясалгал бүтээл :
Их нигүүлсэгч Бурхан : “Хүмүүний ертөнцөд сургаал айлдаж,
Тэнгэр нарын оронд бий ба
Хөгжлийн эгшигээр хүрч,
Дотоод сонсголд нь бурханы сургаалийг шингээдэг.
Тэмцэлдэгч Асура нарын оронд, Мунхагын харанхуйг хага зүсэж
Эмх замбараагүйн зангилааг илдээр тас татах болой
Адгуус бирдийн ертөнцөд хүнс хоол өгч ,
Тамын оронд номын өглөг тус тус өгдөг байна.”
№9. Хөгжөөл маанийн бясалгал бүтээлийн хувирган өөрчлөх соён гэгээрүүлэх хүч адислал: “Монголчуудын хөгжөөл маанийн сургаалийг бясалгаж бүтээх арга билэг ухаан бол
Маанийнхаа зургаан үсэг лугаа тэнцсэн агуу гүн ухаан эрдэм буян юм.
Ерөөлтэй байж учирдаг, Ерөөлтэй байж тогтдог
Ерөөлөөр учирсан та бид хамтдаа
Өвөг дээдсийнхээ өвлүүлсэн өв уламжлалаа дээдлэн бясалгаж бүтээцгээе.”
№10. Бурханы гэгээрэл : Бурхан гэж юу вэ? Бурхан хаана байдаг бэ?
Бурханы хүүхдүүд болох хутагт, хувилгаад гэж хэн бэ?
“ Харанхуйг ялашгүй гагцхүү хүн өөрөө гэрэл болон гийх ёстой”.
“ Бурхан будда....”
Бурханы үйлс нь: “ Билгэ билгүүний Зөөлөн эгшигт \Манзушир\
Энэрэл нигүүсэлийн Мянган мэлмийт \Аръяабал\
Нууц шидийн- Их хүчит \Очирваань\”
Хэмээх язгуурын бурхадын дүрээр ирэх бөгөөд
Энэрэл нигүүсэлийн Мянган мэлмийт нь
Бурхан багшийн нигүүлсэлийн асралаар
Амьтаныг тэтгэж амгалан бүхнийг эдлүүлэн
Таалал нигүүлсэлийн дээд хутгыг адислан
Буян хишиг болоод зөөлөн энэрлээр
Бүхнийг болгоон үзэж
Жаргалд харшлах шалтгаан бүхнийг арилгаж
Зохилдох шалтгаан бүхнийг соёрхогч Бурхан билээ.
№11. Азтай явъя гэвэл аав ээжээ шүтэж, тэдэнд тусал :
“ Багш бурхан ном гурван эрдэнэд мөргөмүй
Амьтан бүхнийг би ивээн тэтгэе
Ачлалт аав ээжийн ачийг хариулах бүхэнд
Миний энэ ном учирах болтугай.
Ерөөл учралаар биеийг минь төрүүлсэн
Аав ээжийн маань хилэнц бүгдийг арилгаад
Амьтан бүхэн бурханы хутгий түргэн олох болтугай.”
№12. Хүн гэж юу вэ? Хүн өөрийгөө танин хайрлахуй :
“ Хүн гэдэг бол тэнгэрийн орныг өөр дээрээ таньж мэдээд
Гол мөрөө олж гайхамшигийг бүтээхээр заяагдсан юм.”
Монголын хаадын гүн ухаанаас...
№13. Сэтгэхүйн энерги ба зүрхний хайр ,Дотоод ухамсараа жолоодохуй :
“ Гэгээн бурхан хүүхдүүддээ гэрэл агаар усыг хайрласан
Харин хүмүүс харанхуйд бүгж хайр найргүй өөрсдийгөө хөнөөмуй. “
“ Оливер Уэнделл Холмс”
№14. Хүсэл тачаал шуналыг урвуулахуй:
“ Чихэндээ нүгэлт үг бүү сонс, хэмээн хичээгтүн!
Нүдэндээ самуун үйл бүү үзэе, хэмээн хичээгтүн!
Санаандаа хортой сэтгэл бүү агуулъя, хэмээн хичээгтүн!
Амандаа чалчаа яриа бүү өгүүлэе, хэмээн хичээгтүн!”
“ Мэргэдийн бошгоос...”
№15. Залуу гэр бүлийн ёс зүй :
“Хүүхэд бол эцэг эхийнхээ үйлийн үрийг тодотгогч толь байдаг.”
“ Хүүхдийн гурван хувь: 1. Хүүхдийн угаалга
2. Хүүхдийн даахи үргээх
3. Хурим хийх “
№16. Монголын уламжлалт зан үйл :
” Монголчууд ахуй билгээсээ бүү сал
Хэрвээ ахуй билгээсээ салвал
Монгол улс мөхнө” Дээдсийн бошгоос...
Үүнд: - Өвөг дээдсээ хүндэтгэх ёсон
-Монгол гэрийн тухай,
-Галын тахилга, Газар ус уул овооны тахилга,
- Байгалиа шүтэн дээдлэхүй ,
-Хурдан морьны хийморь сүлдийг тэтгэхүй
- Зул өргөх ёс
- Цайны дээж тахил өргөх ёс
-Нар Ванчин богдыг угтах, үдэх ёс гэх мэт...
Subscribe to:
Post Comments (Atom)
Дөрвөн улиралын бясалгал

No comments:
Post a Comment