Тус холбоо нь 1999 онд байгуулагдсан “Мацагтан” холбооны туршлагад тулгуурлан үйл ажиллагааны хүрээгээ тэлж, “Алтан Маани-Чандмань эрдэнэ” уламжлалт дияан бясалгалын холбоо болон өргөжсөн юм.
Эрхэм зорилго:
Гараг дэлхий хамаг амьтны тусын тулд хүмүүний бурханлагийг сэрээж, цөвийн цагийн аюулыг бүх нийтийн энэрэл нигүүлсэлийн хүчээр даван туулж, төр шашнаа дэлгэрүүлэн гийгүүлэх, бүх нийтийн оюун санаа, зүрх сэтгэл, ёс зүйг соён гэгээрүүлэх, улмаар Монголын уламжлалт “ХӨГЖӨӨЛ сургааль маани”,” ДҮНЧҮҮР маани хөгжөөж чуулах”, “Алтан маани-Гурван эрдэнэ”-ийн аглагийн бясалгалын гайхамшигаар хүн төрлөхтөнийг бурханы гэгээрэлд дөтлүүлэн эх болсон амьтан бүхний төрөлийг дээшлүүлж, эх нутаг, байгаль, дэлхийгээ гамшиг сүйрлээс авран хамгаалахад оршино.
Зорилт
Арван чулуун бурхадаар хүрээлүүлсэн Ар халхын цагаан утай гүмбэний Арслант Баян хангайд дөрвөн улиирлын болон “Алтан Маани-Чандмань эрдэнэ” аглагийн бясалгалын төвийг байгуулах.
Үйл ажиллагаа:
Дөрвөн улирлын бясалгалыг байгалийн онцгой эрчим хүч бүхий газар нутгийг сонгон арав дахь жилдээ явуулж байна.
Хийморь сүлд тэтгэх-Хаврын бясалгал(Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх баг “Балдан бэрээвэн хийд Арслант Баян хангай” ууланд) далийн ягаан цэцэгтэй хосолсон алтан маанийн бясалгал –аялал(хавар V/14-өөс эхлэн 9 хоног)
Сэтгэлийн сайжрал олж ариусах-Зуны бясалгал алтан маанийн бясалгал-аялал(Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Балдан Бэрээвэн хийд Арслант баян хангай” ууланд зун VII/22-оос 7 хоног)
Хутагт хувилгаадын адислалт, хунгийн чуулгатай хослон хийх налгар намрын бясалгал(Их нуур, голын хөвөөнд)
Өвлийн идэр 3, 4 есийн эрүүлжин дархлаажих бясалгал(Батширээт, Өмнөдэлгэр сумдын нутагт орших Ононгийн халуун рашаанд)
Монголчуудын уламжлалт 108 тоот эрхиний бясалгалын долоо хоног бүрийн сургалтыг хот хөдөөд 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Өргөн олны дотоод мэдлэг боловсролд зориулж “Бурханы гэгээрэл” цуврал лекц бясалгалыг хот хөдөөд зохион явуулж, улирал бүрд “Дүнчүүр маанийн чуулган” зохион байгуулна.
Манай холбооноос зохион байгуулж буй дээрх ажлуудын дүнд эх нутаг, байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалан сурталчилахад гар бие оролцохын зэрэгцээ биеэ эмчлэн эрүүлжүүлж, сэтгэлээ ариусган, үе удам, үр хүүхдүүдээ үеэс үед, үрээс үрд эрүүл саруул энх амгалан болгож дархлаажуулах болно.
Хөгжөөл маани нь хүн болоод байгалийн бүх ахуйг хувирган өөрчлөгч , оюун санааны чөлөөлөлтийг тээгч сансар байгалийн дээд эрчим хүч юм. Маани бясалгалаар дамжуулан цөвүүн цагийн үйл түйтгэрт нэрвэгдсэн олон түмнийг мунхаг уур шуналаас ангижруулж, тэдэнд сэтгэлийн сайжралыг олгосноор билэг ухаан, асран хөгжүүлэх явдал юм. Маани тарнийг үйлдсэн буянаар хүмүүс маш элэгсэг сайхан, нигүүлсэнгүй сэтгэлтэй болдог. Энэ нь эрт эдүгээгийн эрдэмтэн мэргэдийн сургааль шасдир, тэдний үнэнхүү итгэлт шавь нарын хичээл сургалтын үр дүнгээр баталгаажин, улам улам боловсронгуй болсоор ирсэн болой.
Онцгой дагшин оронд Маани бүтээж төвлөрч бясалгах нь тэндээс тархсан тарнийн эрчим хүч нэгдмэл эрчим хүчний талбай Си энергийг үүсгэж, нэгдээд орчлон даяар цацарч эргээд орчлонгийн эд эс бүхэнд хурж буухдаа хамаг амьтныг аврах, амар амгаланд барилдуулах увидастай.
Маанийн бүтээл бясалгал бол нүгэл хилэнцийг машид арилган , буяныг ихэд хураан “Төгс гэгээрлийн хутаг”-ийг олж, олон амьтныг сэтгэшгүй их зовлонгийн далайгаас авран гэтэлгэж, гэгээрлийн хутагт үтэр хөтлөх, хамгийн түргэн бөгөөд амар хялбар арга зам юм.
Monday, 5 July 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Дөрвөн улиралын бясалгал

No comments:
Post a Comment