Хутагт мянган мэлмийтдээ хурамхан зуур залбирвал нүгэл хилэнц арилаад Бурхан болох болтугай!

Хутагт мянган мэлмийтдээ хурамхан зуур залбирвал нүгэл хилэнц арилаад Бурхан болох болтугай!
Ум ма ни бад мэ хум

Уламжлалт бясалгалын үр өгөөж

Өргөн олныг цаг үетэйгээ зохицон амьдрах дотоод ухамсрын мэдлэг, сэтгэлийн ариусалтай болгох, дотоод ухамсрын гайхамшигт эрчим хүчийг нээж ашиглан сэтгэлийн сайжралыг олсноор, орчлонт ертөнц байгалиа хайрлан хамгаалах, эрүүл чийрэг, эд баялагаар хангалуун амьдрах дадал хэвшлийг дияан бясалгалын зан үйл сургалтаар дамжуулан олгож Монгол түмнээ болон хүн төрлөхтнийг төгс гэгээрэлд хөтлөхөд оршино.
"Хөгжөөл маани" нь хүн болоод байгалийн бүх ахуйг хувирган өөрчлөгч, оюун санааны чөлөөллийг тээгч сансар байгалийн дээд эрчим хүч юм. Маани бясалгалаар дамжуулан цөвүүн цагийн үйл түйтгэрт нэрвэгдсэн олон түмнийг мунхаг уур шуналаас ангижруулж, тэдэнд сэтгэлийн сайжралыг олгосноор билэг ухаан, асран хайрлах, сэтгэлийн сайжралыг олгосноор билэг ухаан, асран хайрлах сэтгэлийг дадуулан хөгжүүлэх явдал юм.
Маани тарнийг үйлдсэн буянаар хүмүүс маш элэгсэг сайхан нигүүлсэнгүй сэтгэлтэй болдог. Энэ нь эрт эдүүгээгийн эрдэмтэн мэргэдийн сургааль, шасдир, тэдний үнэнхүү итгэлт шавь нарын хичээл сургалтын үр дүнгээр баталгаажин, улам улам боловсронгуй болсоор ирсэн болой.
Онцгой дагшин оронд маани бүтээж төвлөрч бясалгах нь тэндээс тархсан тарнийн эрчим хүч, нэгдмэл эрчим хүчний талбай Си энергийг үүсгэж, нэгдээд орчлон даяар цацарч эргээд орчлонгийн эд эс бүхэнд хурж буухдаа хамаг амьтныг аврах, амар амгаланд барилдуулах увидастай.
Маанийн бүтээл бясалгал бол нүгэл хилэнцийг машид арилган, буяныг ихэд хураан "Төгс гэгээрлийн хутаг"-ийг олж, олон амьтныг сэтгэшгүй их зовлонгийн далайгаас авран гэтэлгэж, гэгээрлийн хутагт үтэр хөтлөх, хамгийн түргэн бөгөөд амар хялбар арга зам юм.

Tuesday, 6 July 2010

ЯЗГУУРЫН ИХ ТАРНИ МААНИЙН ЗУРГААН ҮСЭГ

Язгуурын их тарнийн зургаан үсгийг цөвүүн цагийн догшин буруу үзэлт хүмүүс өтөлсөн өвгөд, эмгэд, нялх хүүхэд уншин чадагч ном буюу хэмээн доромжлох цаг болно.
Тэр цагт зургаан үсгийн гүн нарийн утга тайлбарласныг нь ухаж агуу их ач тусыг нь өргөн түмэнд дэлгэрүүлвээс жаргалант Сухабадын оронд төрөх нь хавт хүний харвасан сум мэт, шударга зорьж одюу.
Маанийн эх:
Тунгалаг үзэсгэлэнт цагаан биетэй
Туулсан бурхадаар тэргүүнээ чимсэн
Нинжин сэтгэлээр амьтныг болгоогч
Нигүүлсэхүйн их сан таньд сөгдөн мөргөмү
Өчүүхэн миний урьдны болоод энэ насны
Маани нүгэл хилэнцийг хөнгөлж нимгэлээд ариун бус бие хэл сэтгэл, ариун бус гал голомт, ариун бус үе удмыг Маани ариун сайханд адислан хувиргана уу.
Залбирал одуулга:
Цаглашгүй гэрэлт Авидын хувилгаан Мянган мэлмийт, түмэн сонорт минь зургаан зүйлийн хамаг амьтныг бурханы хутагт дөтүүлэн соёрхо!
“Ум” үсгийн гэрлийг Тэнгэрийн орондоо тусгажээ
Үхэх егүүтгэхийн зовлонгоос Мянган мэлмийт адисла
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
“Ма” үсгийн гэрлийг
Асуурын орондоо тусгажээ
Алалдаж тэмцэхийн зовлонгоос
Мянган мэлмийт адисла
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
“Ни” үсгийн гэрлийг
Хүмүүний орондоо тусгажээ
Үхэх төрөхийн зовлонгоос Мянган мэлмийт адисла
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
“Бад” үсгийн гэрлийг
Адгуусын орондоо тусгажээ
Хэлгүй мунхагийн зовлонгоос Мянган мэлмийт адисла
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
“Мэ” үсгийн гэрлийг
Бирдийн орондоо тусгажээ
Өлсөж цангахын зовлонгоос Мянган мэлмийт адисла
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
“Хум” үсгийн гэрлийг
Тамын орондоо тусгажээ
Халах хөрөхийн зовлонгоос Мянган мэлмийт адисла
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Маанийн зургаан үсгийг
Зургаан орондоо тусгажээ
Зургаан орны амьтангууд
Бурхан болох болтугай
Маанийн бясалгал бүтээл:
Мянган мэлмийт түмэн сонорт надад шингэх болюу Буян үүгээр түргэнээ би Мянган мэлмийт түмэн сонортыг бүтээгээд Амьтан бүхэн бурханы хутгийг түргэнээ олох болтугай.

No comments:

Post a Comment

Дөрвөн улиралын бясалгал

Дөрвөн улиралын бясалгал